Ховд аймагт коронавирусний халдварын тохиолдол илэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-03-29 23:58:33

Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймагт энэ сарын 29-ний өдөр  коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдлээ. 

Тодруулбал Жаргалант сумын иргэн, 55 настай О-ийн PCR шинжилгээний хариу эeрэг гарсан аж. Иймээс орон нутгийн цагаар 23:00 цагт аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрийг албан ёсоор танилцуулж, холбогдох  мэдээллийг өгөх аж.  



Холбоотой мэдээ