Хөрөнгийн биржид өнөөдөр 1.8 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-04-13 18:58:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 32 ХК-ийн 1,311,383,611 төгрөгийн үнийн дүн бүхий 1.8 сая хувьцаа арилжив. Үүнээс 6 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 21 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Ремикон" (RMC+5.58%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN+2.59%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монголын цахилгаан холбоо" (MCH-7.76%) болон "Дархан хөвөн" ХК (DAH-7.69%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 104,332 нэгж эрхийг нийт 30.6 сая төгрөгөөр арилжив. 

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 12 үнэт цаасыг 1.2 сая төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 0.24 хувиар буурч, 34070.22 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,699,190,511,192 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ