Хүн амын эрүүл мэндийг хамгаалах Засгийн газрын ажлыг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-04-27 16:26:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 77 дугаар чуулганы ерөнхий хэлэлцүүлэгт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож, “Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар хямралыг даван туулах нь” сэдвээр байр сууриа илэрхийлэв.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цар тахлын үед Монгол Улсын Засгийн газраас хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах, дархлаажуулалтад хамруулах, хямралын үед иргэдийн нийгмийн хамгааллыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлыг дэлгэрэнгүй танилцуулав. Мөн эдийн засгийг сэргээх, нийгмийн хамгааллын хүртээмжийг нийгмийн бүх салбарт хүргэхээр Засгийн газар хүчин чармайлт гаргаж буй ч бүс нутгийн интеграцчилал, тэр дундаа тээвэр, дэд бүтцийн хэлхээ холбоог сайжруулах асуудал далайд гарцгүй Монгол Улсын хувьд хурцаар тавигдаж буйг онцлон тэмдэглэсэн байна.


Монгол Улсаас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч А.Төмөр Комиссын 77 дугаар чуулганы дэд даргаар мөн ажиллаж байна.

Холбоотой мэдээ