Сэлэнгэ аймгийн нутгаар хүчтэй шороон шуурга шуурна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-05-06 19:22:04

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ихэнх нутгаар маргааш салхи баруун хойноос 9-14 м/сек хүрч шороон шуурга шуурахыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.

2021 оны 5 дугаар сарын 6-ны 20.00 цагаас 5 дугаар сарын 7-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи  баруун хойноос 9-14 м/сек хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн,  өдөртөө 13-18 градус дулаан байна. Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус,  өдөртөө 13-18 градус дулаан байна.

5 дугаар сарын 8-12-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр тус 9, 10-нд ихэнх сумын нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 10, 11-нд ихэнх сумын нутгаар баруун хойноос ширүүсч 9-14 м/сек хүрч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд салхи баруун хойноос 6-11 м/сек. Агаарын температур шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна.

 

Холбоотой мэдээ