Б.Жавхлан: Төрийн мэдэлд зайлшгүй байх шаардлагатай 30 компанийг зарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-11-10 16:32:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ)-аас төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын засаглалыг сайжруулах, бүтцийн өөрчлөлт хийх саналаа Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд танилцуулжээ.


Энэ талаар Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэхдээ, “Төрийн өмчийн болон төрийн өмчит оролцоотой компаниудад гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийхээр ярьж байгаа. Бүтцийн өөрчлөлтийг Стратегийн хувьд улсад чухал ач холбогдолтой, төрийн өмчит байх шаардлагатай компаниуд компани, Хувьцаат компани болгох буюу биржид гаргаж, олон нийтийн хяналт дор засаглалыг сайжруулах, Эдийн засаг, нийгмийн үр өгөөжгүй, төрийн өмчит байх шаардлагагүй компани гэсэн ангиллаар бүтцийн өөрчлөлт хийхээр судалгаа хийж байгаа. Өнөөдрийн хуралдаанд Стратегийн хувьд улсад чухал ач холбогдолтой, төрийн мэдэлд байх шаардлагатай аж ахуйн нэгжүүдийг зарлан, Засгийн газар тогтвортой бодлогоор дэмжих танилцуулгыг хийлээ. Энэ асуудлыг удахгүй эцэслэн шийдвэрлэнэ. Үүний дараа бусад бүтцийн өөрчлөлтийн асуудлыг энэ онд багтаан зарлахаар төлөвлөсөн” гэлээ.


Стратегийн хувьд улсад чухал ач холбогдолтой, төрийн мэдэлд байх шаардлагатай аж ахуйн нэгжид эхний ээлжинд “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”, “Эрдэнэс Тавантолгой”, Монголын газрын тос боловсруулах үйлдвэр, Хөшигийн хөндийн нисэх онцгоцны буудал, нийслэл болон аймгуудын ДЦС-иуд, эрчим хүч дамжуулах ахуйн нэгжүүд зэрэг 30 гаруй компанийн нэрс орсон байна.

Холбоотой мэдээ