Залуу жүдочид шилдгүүдээ шалгарууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад жүдо бөх үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан 2020 оны Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн /АШТ/ амралтын өдрүүдэд 2021.11.20-21/ болж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд шалгарлаа.
Тодруулбал, Эрэгтэйчүүдийн +100 кг-д Э.Мөнхбаатар алт, Н.Сансар мөнгө, Ө.Пэрэнлэйжамц, Ө.Балжинням хүрэл медалийн эзэд болов.
Мөн -100 кг-д Б.Хүдэрчулуун,
О.Эрдэнэбадрах, С.Мягмарсүрэн, Б.Авдулжапар алт, мөнгө, хүрэл хүртсэн бол 90кг Б.Мөнхбаяр,
Д.Сүххуяг, Б.Мөнхсүх, П.Хүрэлбаатар, 81кг-д Б.Эрдэнэбаяр, Т.Ренчиндорж, Х.Дашзэвэг,
Г.Болор-Очир нар медалийн эзэд боллоо.
Эмэгтэй жүдочдоос +78кг-д С.Буянзаяа, Д.Номинзул, Б.Номиндарь, И.Анун -78 кг-д Б.Ням-Эрдэнэ, Р.Дуламсүрэн, Н.Тунгалаг, О.Оюун-Ундрах, 70 кг-д С.Лхагвадулам, Г.Мөнхзул, Ц.Мөнгөнтуяа, Б.Ганзаяа нар алт, мөнгө, хүрэл медаль хүртэв.
Монгол Улсад жүдо бөх үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа 2020 оны Монгол Улсын Жүдо бөхийн залуучуудын УАШТ-ны 2 дахь өдрийн багийн дүнг танилцуулахад, эрэгтэй жүдочдоос Д.Балжинням дасгалжуулагчтай Дархан-уул аймаг, Д.Алтансүх дасгалжуулагчтай Хангарьд спорт клуб, Ч.Тогтохбаяр дасгалжуулагчтай Баянзүрх дүүрэг Женко клуб эхний 3 байрт шалгарлаа.
Харин эмэгтэй жүдочдын багаас МУГД Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай Хан-Уул дүүрэг Женко клуб, Б.Баасандорж дасгалжуулагчтай Шинэ Бадрах дэвжээ, Ц.Очирбат дасгалжуулагчтай Хүч спорт хороо тус тус шалгарлаа.