М.Жанцанхорлоо агсны нэрэмжит тэмцээний шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-12-23 07:54:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат тамирчин М.Жанцанхорлоо агсны нэрэмжит 3 дугаар тэмцээн энэ сарын 22-нд Техник спортын төв /ТСТ/-д холимог багийн урт бууны төрлөөр амжилттай болов.


Тэмцээнд аймаг орон нутаг, салбар холбоод, клубуудын 150  гаруй тамирчин оролцож спортын мастер 1, спортын дэд мастер цолны болзлыг  3 тамирчин биелүүллээ.


Энэхүү  тэмцээнийг санаачлан зохион байгуулсан МУГТ М.Жанцанхорлоо агсны гэр бүл, үр хүүхэд болон МБСХ-ны удирдах зөвлөлийн гишүүд, ТСТ-ийн хамт олонд тамирчид талархал илэрхийллээ.


Мөн баг тамирчдаа амжилттай бэлтгэн оролцуулсан дасгажуулагч багийн ахлагчид болон шүүн явуулсан шүүгч нарт МБСХ-ноос талархал илэрхийлж, улам их амжилт хүсэв. 

Холбоотой мэдээ