Залуус Ачуут гол орчмын хогийг цэвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-07-20 09:50:33

 "Ирмүүн" клубын залуус Ачуут голын эх орчмын хог хаягдлыг цэвэрлэлээ.

Нам бус, сайн дурын залуусын нэгдэл болсон тус клуб одоогоор 90 орчим гишүүдтэй.Нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг томчууд, албан тушаалтны оролцоогүйгээр, өөрсддөө байгаа боломж бололцоог ашиглан шийдвэрлэж болох арга зам байгааг бусдад харуулах, илэрхийлэх зорилго дээр нэгдсэн залуусын нэгдэл юм. Аймгийн онгоцны буудлын орчмын  голын эрэг дагуу амрагч аялагчид ихээр ирж саатахдаа хог хаягдлаа орхиод явдаг тул голын урсацад тэр нь нөлөөлдөг. Тиймээс тэр хэсгийн хогийг түүж 2 машин хог зайлууллаа. Булган аймгийн Тохижилт үйлчилгээний алба хогны машинаар тусаллаа.

П.Батням

Холбоотой мэдээ