Оросын тамирчдын шинжилгээг будлиантуулахад Оросын эрх баригчид өөрсдөө оролцсон гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dogsom@montsame.mn
2016-07-22 13:18:21

Олон улсын сэргээшийн эсрэг агентлаг /WADA / тайлан илтгэлдээ ОХУ-ын шигшээ багийн  тамирчдын шинжилгээг будлиантай тухай бичжээ.

 Хараат бус комисс Оросын эрх баригчдыг допингийн дээжийг будлиантуулсан хэмээн буруушаажээ. Агентлагийн үзэж буйгаар, тамирчдыг хориотой эм бэлдмэлийг  хэрэглэхэд ОХУ -ын  Спортын яам, Холбооны Аюулгүй байдлын алба болон спортын бэлтгэлийн төв  нуун дарагдуулж байсан юмсанжээ.  Допингийн эерэг үзүүлэлт бүхий дээжийг солих явдал нь  уг системд бүр 2011 оны 11-дүгээр сарын сүүл үеэс  2015 оны 8-дугаар сар хүртэл хэрэгжсээр байжээ.

Комиссын тэргүүн канадын хуульч Ричард Макларены яриагаар, Сочийн сэргээшийн эсрэг лаборатори Олимпийн наадмын үеэр  дээж солих хосгүй аргыг  нэвтрүүлжээ. 9 дүгээр сарын 10-наас 12 дугаар сарын 10-ны хооронд Москвад хадгалагдаж байсан дээжүүдийн   шээсийг солих замаар  өөрчилжээ.

“Оросын Спортын сайд Виталий Мутко допингийн  бүх асуудлыг мэдэж байсан бөгөөд Сочийн наадмын үеэр тэдгээрийг солиход шүүд нөлөө үзүүлж байсан нэгэн  хэмээн WADA нотолж буй юм. Сочийн Олимпийн наадмын допингийн шалгалтын  зөрчлийн тухай  өөрийн дүгнэлтийн  үнэн зөвд эргэлзэхгүй байна  хэмээн  цохон тэмдэглэжээ. Тайланд  Орос улсын  допинг ашиглах систем нь   Москвагийн хөнгөн атлетикийн ДАШТ болон Казаний усан спортын ДАШТ  дээр ажиллаж байсан гэжээ. “WADA спортын хөдөлгөөнүүдийг Оросын хөнгөн атлетикчдыг Риогийн болон бусад олон улсын тэмцээнд  оролцох эрхийг  хасахыг уриалсан тухай Оросын BFM уламжлав.

 

А.Огторгуймаа

Холбоотой мэдээ