Дөл тэмцээнд 130 гаруй сурагч оролцож байна

ОРОН НУТАГТ | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2022-05-11 16:30:48

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээн эхэллээ.


Тэмцээн нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч үзэл, хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох, Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэх зорилготой юм.


Дөл тэмцээний тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалт Б.Чингүнжавын талбайд эхэллээ. Тус тэмцээн 2 хоног үргэлжлэх бөгөөд ерөнхий боловсролын 10 гаруй сургуулийн 130 гаруй сурагч оролцож байна.



Холбоотой мэдээ