ДУНДГОВЬ: Барилгын материалын 18 төрлийн сорилт шинжилгээ хийх боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-10-05 14:53:50
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори 18 төрлийн сорилт шинжилгээ хийх боломжтой боллоо.


Тус лабораторийн эрхлэгч, инженерүүд, шинжээчид Дундговь аймагт ажиллаж, лабораторийн багаж хэрэгсэл, тоног, төхөөрөмжид тохируулга хийн, албан хаагчдад ашиглалтын аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгчээ.


Түүнчлэн элс, хайрга, дайрга, цементийн шинжилгээ болон тоосго, явган замын хавтан, хөнгөн блок, цонх, хуванцар хоолой, хөөсөнцрийн шинжилгээ туршилт хийж, чадавхжуулсан байна.


1989 оноос хойш тус аймагт ийм лаборатори байхгүй байсан бол одооноос ийнхүү сорилт, шинжилгээ хийх боломжтой боллоо. 



Холбоотой мэдээ