Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон Т.Аюурсайхан УИХ-д тангараг өргөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон Т.Аюурсайхан өнөөдөр үдээс хойш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд тангараг өргөж, тангарагийн бичигт гарын үсэг зурлаа.
Одоо тэрбээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүргийг хавсран гүйцэтгэж буй Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас яамны тамгыг хүлээн авснаар ажилдаа албан ёсоор орох юм.