Америкаас шинэ зүтгүүрүүд Монголын зүг хөдөлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хүрээнд нийлүүлж буй АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компанийн гол замын SD70ACe/LW-4101 серийн эхний ээлжийн зүтгүүрүүд Монгол Улс руу хөдөлжээ.
SD70ACe/LW серийн зүтгүүрийн техникийн үзүүлэлт нь:
-5000 тонн жинтэй гарт тэргийг татах 4500 морины хүч буюу 3355кВт чадал
-Хувьсахаас хувьсах гүйдлийн АС-DC-AC цахилгаан дамжуулгын систем
-Хөдөлгүүрийн цахилгаан форсунк
-HTCR загварын радиаль тэргэнцэр
-Олон улсын хүрээлэн буй орчны EU Stage IIIA түвшний шаардлагыг хангасан
-Ашиглалтын үеийн зардлын хялбар засвар үйлчилгээ, өндөр найдвартай
бүтээцээр оновчтой шийдсэн юм байна.
Холбоотой мэдээ

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
16 цаг

“Дэлхийн спортын наадам”-д өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад төрийн далбаа гардуулав
20 цаг