Хүүхэд, өсвөр үеийнхний эрхийг хангах төлөвлөгөөтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-11 13:28:14

Хөвсгөл аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс хүүхэд, өсвөр үеийнхний язгуур эрхийг хангах төлөвлөгөөг боловсруулан Аймгийн Засаг даргын захирамжаар батлуулжээ.

Хүүхдийг нийгмийн идэвхтэй иргэн болох суралцагчийн хөгжлийг дэмжиж, эх оронч сэтгэлгээтэй, бүтээлч, амьдрах чадвартай иргэдийг олон нийтийн оролцоотой төлөвшүүлэх, хүүхдийн эрхэд суурилсан хяналт, хамтын ажиллагааг “Хүүхдэд ээлтэй” байдлын шалгуурт нийцүүлэн өргөжүүлэх зорилгоор хүүхэд, өсвөр үеийнхний язгуур эрхийг хангах төлөвлөгөөг боловсруулжээ.

Төлөвлөгөө нь ерөнхий боловсролын сургуулиудад 2016-2017 оны хичээлийн жилд 28 байгууллага, 4 чиглэлийн хүрээнд 90 орчим төрлийн арга хэмжээг зохион байгуулж хэрэгжих ажээ. Нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд хамтран ажиллагч талууд хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхдийн нас төлөвшлийн байдлыг харгалзан түүний үзэл бодолд хүндэтгэлтэй хандан, үйл ажиллагааны зохион байгуулалтыг шинэлэг арга хэлбэрээр зөв шударга явуулах, үйл ажиллагааны хүрээнд хүүхдийн эрх зөрчигдөх, болзошгүй эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулагч тал авч ажиллахыг анхааруулжээ.

 Б.Гантуяа  

Холбоотой мэдээ