Тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийн барилга, дотуур байрыг засжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-11-19 09:41:25

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Сургуулийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтны ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг Тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийн барилга болон дотуур байрны их засвар дуусжээ. 


Үүнд, сургуулийн 7139.0 ам метр талбай, дотуур байрны /эрэгтэй/ - 1616.0 ам метр, дотуур байрны /эмэгтэй/ - 1726.0 ам метр талбайд дотор засал, инженерийн шугам сүлжээ, дээвэр засвар болон фасад засварын ажлууд бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн болоод байна.

Тус ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Гурван тахилгат оргил" ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүллээ гэж Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар мэдээлэв.



Холбоотой мэдээ