НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүнтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-12-04 10:41:01

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ж.Баясгалан НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифитай өчигдөр уулзлаа.


Тэрбээр, Хүн амын сан нь Монгол Улсын Засгийн газартай улс орныг дэмжих хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлжсэргийлж болох эхийн эндэгдэл, гэр бүл төлөвлөлтөө хангаагүй хэрэгцээ, жендэрт суурилсан хүчирхийллийг багасгах, сэргийлэх гэсэн гурван стратеги зорилтын хүрээнд хамтран ажиллаж, Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад хувь нэмрээ оруулж байгаа гол түншлэгч байгууллагын нэг гэдгийг тодотголоо. Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэх, тэдний онцлогт тохирсон үйлчилгээг боловсронгуй болгох чиглэлээр 2025 онд холбогдох яамтай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийг хүсэж байгаагаа уламжилжээ.


НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи, “Тэдгээр иргэдэд тулгарч буй асуудалтай холбоотой тойм судалгааны тайланг хүлээн авсан. Насны бүлэг, хүйс, учирч буй бэрхшээл тус бүрээр гаргасан дэлгэрэнгүй судалгааны дүгнэлт удахгүй гарна. Мөн судалгааны дүн гарч, асуудлыг тодорхой болгосны дараа шийдэх бодлого, сайн туршлагаа хуваалцан, хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа”-гаа илэрхийлсэн юм.


Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй тусгай хэрэгцээт хүүхдүүдэд сургалт явуулдаг хоёр сургуулийн үйл ажиллагаатай танилцан, эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр, сургалтын чанарыг сайжруулахын тулд хийсэн ажлын талаар товч танилцуулсныг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлжээ.

Холбоотой мэдээ