ТӨВ: Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төв байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-03-12 17:38:17

Зуунмод, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвд олон нийтэд түшиглэсэн бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төвийг байгуулж өнөөдөр хүлээлгэн өглөө.


Тус төвийг НҮБ-ын Хүүхдийн сангийн 27 сая төгрөгийн санхүүжилтээр байгуулсан. Бага насны хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, хамтдаа хөгжих орчин нөхцөлийг хангах, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.


Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төв нь 1506 өрхийн 3864 хүн ам, 15 хүртэлх насны 1100 хүүхэд, төрөх насны 770 эмэгтэй, 529 өндөр настан болон бусад хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Холбоотой мэдээ