Хүүхэд хамгааллын төсвийн төлөвлөлт, зарцуулалтыг тодорхой болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-03-24 15:52:39

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас “Хүүхэд хамгааллын төсвийн төлөвлөлт, санхүүжилт, аргачлалыг эзэмшүүлэх" сургалт  зохион байгуулав.


Энэхүү сургалт нь холбогдох байгууллагууд төсвөө зөв төлөвлөх, санхүүжилт авах, төлөвлөлтийн дагуу үр дүнгээ тайлагнах зэрэг аргачлалын чухал ач холбогдолтой юм. Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 52 дугаар зүйлийг хүүхэд хамгааллын санхүүжилт, төлөвлөлттэй холбоотой заалтыг үндэслэн 2024 онд Засгийн газраас 236 дугаар тогтоолоор “Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал”, “Хүүхэд хамгааллын үйлчилгээний нэг хүүхдэд ногдох дундаж зардлын норматив”-ыг баталсан.  Энэ тогтоолд хүүхэд хамгааллын тухай хуулинд анхан шатанд ажиллаж байгаа нийгмийн ажилтан, хамтарсан баг санхүүжилтийн нормативын дагуу хүсэлтээ бичиж, хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлаа авдаг байхаар тусгасан. 


2025 онд хүүхэд хамгааллын зардалд 20.6 тэрбум төгрөг төсөвлөсөн. Өмнө нь  агентлаг, нийслэл, аймаг руу шилжүүлдэг байсан бол Сангийн яамнаас шууд тухайн орон нутагт хуваарилдаг болсон аж. Энэ жил хүүхэд хамгааллын салбарт төсөвлөж буй төсөв тодорхой бус, үр дүнгүй байж болохгүй талаар албаныхан онцоллоо. 

Холбоотой мэдээ