Маргаашаас нөөцийн махны үнийг 2000-3000 төгрөгөөр нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-09 14:50:34

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Маргаашаас эхлэн үхрийн махны үнэ 15000 байсныг 18000 төгрөг болгох хонины махны үнэ 13000 байсныг 15000 төгрөгөөр худалдахаар шийдвэрлэжээ. 


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мах бэлтгэдэг аж ахуйн нэгжүүдтэй уулзах үеэр мах бэлтгэн нийлүүлдэг компаниуд шатахууны үнийн өсөлт зэрэг цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн үнэ нэмэхээр болсноо дуулгасан байна. Төрөөс дэмжлэг авах эсвэл борлуулалтын үнийг нэмэх шаардлага тавьсны дагуу махны жижиглэнгийн үнэд өөрчлөлт оруулахаар болжээ. Мөн махыг жижиглэнгээр худалдах бөгөөд өргөтгөсөн худалдааг дахин зохион байгуулахгүй байхаар болов. Тэгвэл хотын дарга энэ удаагийн үнийн өсөлт нь эцсийнх байх бөгөөд ойрын хугацаанд дахин нэмэгдэхгүй гэдгийг онцолж, одоо бүрдүүлсэн нөөц нь дөрөв, тавдугаар сарын хэрэгцээг бүрэн хангах боломжтойг дурдлаа.


Түүнчлэн иргэдийг махаар жигд, саадгүй хангах зорилгоор борлуулалтын зохион байгуулалтад дараах өөрчлөлтийг хийхээр болжээ. Тухайлбал, борлуулалтын цэгийн тоог 200 гаруйгаар нэмж, 600 болгох, ирэх даваа гаргаас томоохон сүлжээ дэлгүүрүүдээр нөөцийн махыг худалдаж эхлэх аж.



Холбоотой мэдээ