Дундговийн онцлог бүхий гар урлалын бүтээгдэхүүн шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-12-01 21:01:52

Дундговь аймгийн ЗДТГ орон нутгийнхаа гар урлалын үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд нэгэн уралдааныг өнөөдрөөс эхлэн зарлав.

Уралдаанд оролцогчид Дундговь аймгийн онцлогийг илэрхийлсэн бэлэг дурсгалын зүйл урлана. Бүтээгдэхүүн нь шалгарсан үйлдвэрлэгчтэй аймгийн ЗДТГ гэрээ байгуулан хамтран ажиллах юм байна.

Бэлэг дурсгалын зүйл нь овор багатай,өнгө үзэмж, хийц урлал сайтай,  сав баглаа боодолтой, Дундговь аймгийн онцлогийг шингээсэн байх нь гол шаардлага бөгөөд шил, төмөр, арьс шир, эсгий зэрэг орон нутагт элбэг түүхий эдийг ашиглан урласан байна. Бүтээгдэхүүнийг олон тоогоор тогтмол үйлдвэрлэдэг байх нөхцлийг ч харгалзан үзэх ажээ.

Үйлдвэрлэгчид бүтээлээ биетээр болон зурган хэлбэрээр энэ сарын 10- ныг хүртэл аймгийн ЗДТГ- т ирүүлэх юм байна. Уралдаанд ирүүлсэн бүтээлийг ажлын хэсэг шалгаруулж, гар урлалын брэнд бүтээгдэхүүнийг шалгаруулна.

Т. Отгонтуяа         

Холбоотой мэдээ