Нэгдүгээр сарын 18-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-01-18 08:54:09

09.00 цагт Сити Их сургуульд Шинэтгэлийн гарц судалгааны хүрээлэн ТББ-аас "Эдийн засгийн өнөөдөр ба өнөөгийн гарц" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.

09.30 цагт Үндсэн хуулийн цэц өөрийн байрандаа хуралдаж, Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ.

11.00 цагт Улаанбаатар хотын цагдаагийн газарт 2016 онд үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Пума империал зочид буудалд Монголын лабораторийн нэгдсэн сүлжээний Удирдах зөвлөл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Улаанбаатар зочид буудалд Монголын үсчин, гоо засалчдын хөгжлийн холбоо, БНСУ-ын Кённам дахь Үсчин, гоо сайхны холбоо хамтын ажиллагаанд гарын үсэг зурах ёслол болно. 

11.00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд “Хаппи веритас” оношилгооны төвөөс мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

Холбоотой мэдээ