Хятадын шинэ жил Монголд

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-01-23 16:06:23

Энэ сарын 27-29-нд болох Хятадын ард түмний Цагаан сар буюу Шинэ жилийн баярыг угтан БНХАУ-ын ЭСЯ, Монгол дахь Хятадын соёлын төвөөс өнгөрөгч долоо хоногт Улаанбаатар хотноо соёлын цуврал арга хэмжээ зохион байгууллаа.

Монгол Улсад гурав дахь жилдээ зохиогдож буй энэхүү арга хэмжээний хүрээнд нийслэлийн “Улаанбаатар” чуулгад БНХАУ-ын Шандун мужийн уран бүтээлчдийн тоглолт болсон бол “Скай ресорт” цанын баазад цирк, бие хамгаалах урлаг, уулнаас цанаар бууж ирэх луугийн үзүүлбэр зэргийг Монголын олон нийтэд үзүүлж сонирхууллаа. Мөн үеэр хятад зураач урчууд иргэдийн хөргийг хайчилбараар хийж бэлэглэсэн нь хүмүүсийн сонирхлыг гойд татав. Тус арга хэмжээнд БНХАУ-ын Элчин сайдын зөвлөх Янь Чин Дун, ОХУ,  Бүгд Найрамдах Лоас Ард Улс, Бүгд Найрамдах Куб улсын Элчин сайдын яамны төлөөлөгчид, Монгол улсын БСШУСЯ-төлөөлөгчид зэрэг хүндэт зочид оролцсон юм.

Холбоотой мэдээ