С.Удвалын амьдралын замналыг гэрэл зургаар харуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-04-17 18:03:47

Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан “Удмаа дээдлэе” ТББ, Монголын Театрын музейтэй хамтран тус холбооны даргаар ажиллаж байсан Монгол Улсын Төрийн шагналт, зохиолч Сономын Удвалын амьдрал, уран бүтээлийн "Ховор хүн" гэрэл зураг, хувийн архивын үзэсгэлэнг нээлээ.


Энэхүү үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монголын Театрын музейд болов. Үзэсгэлэнд Монголын эмэгтэйчүүдийн холбооны 3 дахь дарга С.Удвалын амьдралын замналыг харуулсан 130-аад түүхэн гэрэл зураг, ном хэвлэл, эд хэрэглэл, уран зураг бусад холбогдох материалыг дэлгэжээ. Мөн Булган аймгийн музейн сан хөмрөгөөс түүний хэрэглэж байсан эд зүйлс, Уран зургийн галерейгаас С.Удвалын дүрийг уран хамтгамлаар урласан бүтээл үзэгчдийн сонирхлыг татаж байв.

С.Удвал нь уран бүтээлийн ажлаа 1937 оноос эхэлсэн бөгөөд роман, тууж, жүжгийн зохиол, яруу найраг олныг бичсэнээс “Одгэрэл” тууж нь ихэд алдаршиж, тухайн түүхэн үеийн эмэгтэйчүүдийн нийтлэг дүр болж чадсан юм. Мөн “Үер”, “Хүргэн хүү” кино зохиол, “Анхны арван гурав” хэмээх тууж, “Ханийн үг”, “Хоёр цагаан хус” зэрэг шүлэг нь олонд үнэлэгдэж, 1978 онд “Их хувь засаг” роман бичсэнийх нь төлөө Төрийн шагналаар шагнажээ.

Тус үзэсгэлэн нэ сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ.
Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ