Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэллээ
ВИДЕО МЭДЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэллээ.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нэр дэвшиж байгаа билээ. МАН-ын нэр дэвшигч Улаанбаатар хот дахь Тусгаар тогтнолын ордон буюу намынхаа төв байранд нээлтээ хийсэн бол АН-ын нэр дэвшигч Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Чингис хотод, харин МАХН-ын нэр дэвшигч Монгол Улсын нийслэлийн төв талбайд сонгуулийн нээлтийн ёслолоо хийлээ. Сурталчилгаа 18 хоног үргэлжлэх бөгөөд сонгууль энэ сарын 26-нд болох юм.

Сэтгэгдлүүд