Монгол Улсын Ерөнхийлөгч эх орондоо ирлээ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-06-12 16:39:59
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоод өчигдөр орой эх орондоо хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Астанад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай хоёр талын уулзалт хийж, “Астана Экспо-2017” үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийн арга хэмжээнд оролцсон юм. Энэ удаагийн ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанаар Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсыг ШХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсүүлсэн юм. Өргөтгөсөн хуралдаанд ШХАБ-ын гишүүн ОХУ, БНХАУ, Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекстаны Төрийн тэргүүн нар, шинээр тус байгууллагад элссэн Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди, Пакистаны Ерөнхий сайд М.Шариф нараас гадна ажиглагч орнуудыг төлөөлж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Афганистаны Ерөнхийлөгч М.Гани, Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко, Иран Улсын Гадаад хэргийн дэд сайд И.Рахимпур нар оролцсон билээ. Мөн НҮБ, Азийн харилцаа, харилцан итгэлцлийн хэлэлцээ, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Зүүн-Өмнөд Азийн орнуудын улс орнуудын зөвлөл зэрэг олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд