Булганд гарсан хоёр түймрийн нэгийг цурманд орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-07-16 10:24:32
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн нутаг дэвсгэрт өчигдрийн байдлаар хоёр түймэртэй байсан бол өглөөний  8.00 цагт нэг түймрийг нь цурманд орууллаа гэж аймгийн Онцгой байдлын газрын жижүүр ахлах ахлагч П.Ариунжаргал ярьлаа.
Гурванбулаг сумын Хөгнө багийн нутаг Устын ам гэдэг гэзэр гарсан хээрийн түймрийг Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Гончиг, Гурванбулаг сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч Н.Батхүрэлээр ахлуулсан 36 иргэн ажиллаж, өнөө өглөө цурманд оруулсан байна. Тус түймэрт 14 га талбай шатсан аж.
Харин Сэлэнгэ сумын Таримал багийн нутаг Тарималын эх гэдэг газарт гарсан ойн түймэр хоёр хоног асч байна. Уг түймэрт аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, орон нутгийн 20 иргэн ажиллаж байна. Ойн түймэр учир унанги мод асч, уугилт ихтэй байгаа аж.
М.Батжаргал
Холбоотой мэдээ