Амралтын өдрүүдэд гурван хүн усанд энджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-07-16 11:00:05
Булган /МОНЦАМЭ/ Өнгөрсөн амралтын өдрүүдэд Булган аймагт 3 хүн усанд энджээ.
Тэшиг сумын Харгал багийн нутаг Эгийн голын гүүрний доор тус сумын харьяат 23 настай, эрэгтэй Г.О энэ сарын 14-ний өдрийн үдээс хойш усанд осолдсон байна. Аймгийн Онцгой байдлын газрын эрлийн групп Эгийн голын гүүрнээс Хутаг-Өндөр сумын Хонгор баг хүртэл 17 км газар завтай эрлийн үйл ажиллагаа явуулаад эндсэн хүнийг олоогүй хайж байна.
Мөн 13-ны өдөр Хангал сумын Хялганат тосгоны Пором гэдэг газар усанд осолдсон Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат иргэн, 25 настай, эрэгтэй Э.М, Хангал сумын харьяат, 17 настай, эрэгтэй Ц.Ч нарын цогцсыг энэ сарын 14-ний өдөр аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид Сэлэнгэ мөрнөөс олж ар гэр болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
М.Батжаргал
Холбоотой мэдээ