“Намар” үзэсгэлэн
ВИДЕО МЭДЭЭ
Монголын Урчуудын эвлэлийн хорооноос гишүүн уран бүтээлчдийнхээ дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Намар” үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Дүрслэх урлагийн мэргэжлийн уран бүтээлчдийн тайлан хэмээн нэрлэгддэг уг үзэсгэлэнд энэ жил 80 гаруй зураач, барималчдын 84 бүтээл дэлгэгдсэн байна. “Говь”, “Нутаг мину”, “Хар эрвээхий”, “Бодрол”, “Намар” зэрэг олон сэдвийг уран зураг, баримал, керамик, монгол зураг, инстоляциар илэрхийлжээ. Энэхүү үзэсгэлэнд Монголын урчуудын эвлэлийн гишүүн гурван үеийн уран бүтээлч оролцож, өөрсдийн бүтээлээ сонирхуулсан юм. Тодруулбал, Монголын нэрт зураач Д.Пүрэв, З.Уянга, Д.Булгантуяа, Ц.Эрдэнэцог, Н.Оросоо нар “Намар” үзэсгэлэнд энэ жилийн шилдэг бүтээлүүдээ тавьсан нь үзэгч сонирхогчдын анхаарлыг татаж байлаа.

Сэтгэгдлүүд