“Expo Mongolia-2017” маргааш нээгдэнэ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-10-09 15:08:53
Орчин үеийн техник тоног төхөөрөмжүүдийг танилцуулдаг “Expo Mongolia-2017” олон улсын үзэсгэлэн маргааш “Мишээл экспо” төвд нээгдэнэ хэмээн зохион байгуулагчид нь өнөөдөр мэдээллээ.
Энэ удаагийн үзэсгэлэнд Хятад Герман, Итали, Өмнөд Солонгос, Беларусь, Монголын 50 гаруй компани оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээ, тоног төхөөрөмж, сүүлийн үеийн технологийн шийдлүүдээ танилцуулах юм байна. Мөн  үеэр “Хөрөнгө оруулалт, инноваци” сэдэвт тогтвортой хөгжлийн бага хурал болох ажээ. Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Хамтын ажиллагаа, эрчим хүчний яам, Монгол дахь Их Британи, Канад, Энэтхэг, Италийн ЭСЯ-д, Германы хүнд машин механизм үйлдвэрлэгчдийн холбооноос хамтран зохион байгуулж байгаа энэхүү олон улсын үзэсгэлэн бизнес эрхлэгчдэд дэвшилтэт технологийн талаар мэдээлэл солилцох, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр хийх боломжийг олгож байгаа юм. Үзэсгэлэн сарын 12-ныг дуустал үргэлжилнэ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд