Утааны эсрэг жагсахаа мэдэгдэв

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-11-07 11:13:48

“Утааны эсрэг ээж аавууд”  төрийн бус байгууллага нийслэлийн төр захиргааны зарим байгууллагын гадаа Сануулах  жагсаал хийнэ хэмээн өнөөдөр мэдэгдлээ.

Тэд анхны сануулгаа хотын даргад хаяглаж байгаа бөгөөд жагсаал энэ сарын 10-нд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төв байрны гадна болох юм. Монголын төр ирэх онд утааг арилгахад нийт 28 тэрбум төгрг зарцуулахаар төлөвлөсөн бол утаанаас болж өвчлөгсөд эмчилгээндээ 160 тэрбум төгрөг зарлагадах тооцоо байна хэмээн хэвлэлийн бага хурал зохион байгуулагчид онцоллоо. Засгийн газар энэ онд Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсан. Найман жилийн хугацаанд 9,9 их наяд төгрөгийн санхүүжилтээр хэрэгжих тус хөтөлбөрийн 1,5 их наяд төгрөг нь гэр хороололд дэд бүтэж суурилуулах, Өмнөговийн нүүрсийг Улаанбаатарт авчирч түлүүлэх зэрэг утаатай шууд холбоотой ажилд, үлдсэн хэсэг нь хот хоорондын аялал жуулчлаалын үйлчилгээний цэг барих, гүүр, нүхэн гарц байгуулах зэрэг утаатай холбоогүй шахуу ажилд зарцуулагдахаар байгааг тэд шүүмжилсэн юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд