Исса Алескандрович Плиевийн хөшөөний нээлт боллоо

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-11-15 16:51:05

БНМАУ-ын Баатар Исса Александрович Плиевийн хөшөөний нээлт өнөөдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн амны зүүн хойд хэсэгт боллоо. Нээлтийн арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, ОХУ-ын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ракшаев Рыгзын Ракшаевич болон бусад албаныхан оролцов.

Исса Александрович Плиев нь 1936 оны тавдугаар сард Бүгд Найрамдах Монгол Ард Улсад томилолтоор ирж, Улаанбаатар хот дахь Нэгдсэн цэргийн сургуулийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн түүхтэй. Мөн 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол-Зөвлөлтийн морьт механикжсан бүлгийн командлагчаар оролцож байсан юм.

Армийн генерал И.А.Плиевийн байлдааны командлал, баатарлаг ур чадварыг үнэлэн Зөвлөлт Холбоот Улсын Баатар цолоор хоёр удаа шагнасан байдаг. Түүнчлэн 1971 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Монгол Улсын Баатар цол олгосон байна

Чөлөөлөх дайнд түүний орлогчоор aрд олондоо залуу жанжин хэмээн өргөмжлөгдсөн генерал Ж.Лхагвасүрэн томилогдон мөр зэрэгцэн тулалдаж байсан юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд