Дархан сумын 10-16 дугаар багт шилэн кабель тавина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/.УИХ-ын гишүүн Болдын Жавхлангийн санаачлагаар хэрэгжиж буй "Шинэ Дархан хөтөлбөр"-ийн хүрээнд Монголын Цахилгаан Холбоо ХК-тай хамтран "Цахим Дархан" төслийг Дархан-Уул аймагт хэрэгжүүлж эхлээд байна. Уг төслийн нээлт өнөөдөр Дархан-Уул аймаг дахь ШУТИС-ийн хурлын танхимд боллоо.
Манай аймгийн хэмжээнд төдийгүй улсын хэмжээнд интернэт үйлчилгээ бүх нийтийн эрэлт хэрэгцээг төдийлөн хангаж чадахгүй байгаа. Ялангуяа интернетийн хэрэглээ өндөр, хүн амын 75 хувийг залуус эзэлдэг Дархан-Уул аймгийн нийт интернет кабелийн 30 хувь нь л шилэн кабель байдаг байна. Иймд УИХ-ын гишүүн Болдын Жавхлан “Цахим Дархан” төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа ажээ.
Төслийн дүнд Дархан сумын 10-16 дугаар багийн нутаг нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн байгууллагууд, айл өрхүүд шилэн кабелиар өндөр хурдны интернетийг авах нөхцөл бүрдэх юм гэж хөтөлбөрийг санаачлагч УИХ-ын гишүүн Б.Жавхлан үйл ажиллагааны нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцолсон юм.
"Цахим Дархан" төсөл нь 2 үе шаттай явагдах бөгөөд 2018 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд нийт 15.3 км шилэн кабелийг Дархан сумын 10-16 дугаар багт тавьж айл өрхүүд болон ААНБ-уудыг холбосон байхаар төлөвлөн ажиллаж байна.
Төслийн ажлыг гүйцэтгэгч байгууллага Монголын Цахилгаан Холбоо ХК-иас хэрэгжүүлж байгаа “Цахим сум” төслийн хүрээнд 21 аймаг, 285 сумыг шилэн кабельд холбож, 600 гаруй утасгүй WiFi төхөөрөмжийг байршуулсанаар нийт хүн амын 87 хувийг хязгааргүй интернет үйлчилгээ авах боломжоор хангах ажил хийгдэж байгааг энэ үеэр танилцууллаа.

Л.Отгонбаатар