2018 онд 330 сумын эрүүл мэндийн төвд парк шинэчлэл хийнэ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2018-01-05 16:17:33

Өнөөдөр буюу 2017.01.05-ний өдөр зудын нэн их эрсдэлтэй байгаа аймаг сумдуудад эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэх нөхцөл байдлыг хангах зорилготойгоор алслагдсан 8 аймгийн 8 суманд түргэн тусламжийн авто машин хүлээлгэн өглөө. 

Сонгогдсон сумдын парк шинэчлэлийн хугацаа дууссан зарим суманд 1 машин байгаа боловч алслагдмал байдлаасаа болоод шаардлага хангахгүй байгаа мөн зарим сумдад Онцгой байдлын Ерөнхий газрын даргаас өгсөн үүрэг даалгаварын дагуу машин олгогдож байгаа юм байна.

Засгийн газраас 2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 176  түргэн тусламжийн автомашиныг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгсөн бол энэ 2018 онд нийт 330 сумын эрүүл мэндийн төвийн парк шинэчлэлийг хийхээр төлөвлөөд байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд