Хотын агаарын бохирдлыг бууруулахад Буриадууд хамтран ажиллана
ВИДЕО МЭДЭЭНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр Буриад Улсын Төрийн тэргүүн Цыденов Алексей Самбуевичтэй уулзлаа.
Хотын дарга С.Батболд “Эрхэм хүндэт Цыденов Алексей Самбуевич тантай анх удаа уулзаж, танилцаж байгаадаа баяртай байна. Монгол Улс, ОХУ-ын хооронд 2014 оноос харилцан визгүй зорчдог болсноос хойш аялал жуулчлал хөгжиж, иргэдийн зорчих нь ч нэмэгдсэн. Ингэснээр талуудын хамтын ажиллагаа идэвхитэй хөгжүүлэх үүд хаалга нээгдсэн” гэж бодож байгаагаа илэрхийллээ.
Буриад Улсын Төрийн тэргүүн А.С.Цыденов хэлэхдээ ”Улаанбаатар хотын даргатай ажил хэрэгч уулзалт хийж байгаадаа талархаж байна. Манай айлчлалын бүрэлдэхүүнд салбарын сайдуудаас гадна бизнесийн салбарын олон төлөөлөгчид багтсан. Улаан-Үд хотын нисэх онгоцны буудал нь олон улсын тавдугаар зэрэглэлтэй. Улаанбаатар хотоос шууд нислэг хийдэг нисэх онгоцнууд манай хотод ямар нэгэн зөвшөөрөл, хүнд сурталгүйгээр транзит нислэг хийх боломжтой юм. Мөн Монгол–Хятад-ОХУ-ын хооронд транзит тээврийг хөгжүүлж, цаашлаад чингэлэг тээвэрлэлтийг эрчимжүүлэх шаардлага байгааг онцоллоо.
Тэрээр “Манай айлчлалын багийнхан утааны асуудлыг шийдвэрлэх шинэ техник технологи төсөл танилцуулна. Үзэсгэлэнтэй Улаанбаатар хотыг утаанаас салгахад ах дүү хотын хувьд хамтран ажиллана” гэдгээ илэрхийллээ.
Сэтгэгдлүүд