Энэ оны эхний улирлын төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-14 11:53:33

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар хуульчилсан билээ. Энэ жил авах дөрвөн удаагийн шалгалтын хуваарийг 2023 онд баталсан байна.  


Хуваарийн дагуу 2024 оны эхний улирлын шалгалтын цахим бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Хоёрдугаар сарын 29-ний өдрийн 09:00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн https://exam.csc.gov.mn/ цахим хуудсаар хүлээн авна.

 

Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцогчдод зориулсан 2024 оны “Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгавар” цахим номыг Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэн байршуулжээ. Шалгалтыг энэхүү цахим номын хүрээнд явуулна. Харин Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгаврын ном одоогоор хэвлэгдэн гараагүй байна.

Related news