Тайванийн Боловсролын яамны тэтгэлгээр13 монгол оюутан суралцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-02-16 10:39:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайваньд бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах монгол оюутнуудыг урамшуулахын тулд 2024 оны хичээлийн жилд 13 оюутанд тэтгэлэг олгоно.


Сургалтын төлбөр ба бусад зардал:

Тэтгэлэгт хамрагдах оюутнуудын сургалтын төлбөр болон бусад зардлын дээд хязгаар нь 40,000 Тайвань доллар /цаашид NTD гэх/ байх ба тус тэтгэлгийн хэмжээг Тайванийн Засгийн газраас олгоно. Хэрэв 40,000 NTD-оос хэтэрсэн, нэмэгдэл төлбөр гарсан тохиолдолд мөн зуучлалын байгууллагуудын зуучлалын зардал, диплом удирдах ажлын зардал, даатгал, байр, интернэтийн төлбөр зэргийг оюутан өөрөө хариуцна.


Амьжиргааны зардал: 

Тайваний Засгийн Газраас бакалаврын оюутанд сар бүр 15,000 NTD магистр, докторын оюутнуудад сар бүр 20,000 NTD тэтгэлэг олгох юм.

Related news