Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонн давжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний экспортын 2024 оны урьдчилсан мэдээг Гаалийн ерөнхий газраас танилцуулав.
Тус байгууллагын мэдээгээр 2024 нүүрсний экспортын орлого 8.6 тэрбум ам.доллар болсон байна. Оны эхнээс экспортолсон нүүрсний хэмжээ 83.7 сая хүрсэн бөгөөд энэ нь түүхэндээ анх удаа нүүрсний экспорт 80 сая тонн давсан үзүүлэлт юм. Өнгөрсөн онд 83.7 сая тонн чулуун болон хүрэн нүүрсийг 8.6 тэрбум ам.доллароор экспортолсон нь өмнөх оноос биет хэмжээгээр 20 гаруй хувиар өссөн ч үнийн дүнгийн хувьд хоёр орчим хувиар буурчээ. 2024 онд Монгол Улс 78 сая тонн нүүрсийг дунджаар тонныг нь 115 ам.доллароор экспортлохоор төлөвлөөд байсан юм. Биет хэмжээний хувьд зорилгоо давуулан биелүүлсэн ч үнийн хувьд тонныг нь дунджаар тонныг нь 103 орчим ам.доллароор экспортолсон гэсэн үг.
Гол нэрийн зургаан эрдэс бүтээгдэхүүний экспортын нийт дүн 13.2
тэрбум ам.долларт хүрч, өмнөх онтой харьцуулахад таван хувиар өссөн байна.