Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг нь хангаж ажиллахыг үүрэг болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хөтлөн явуулах болсон тул уг асуудлаар холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаярт Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас үүрэг болголоо.
Зөвлөмжийн дагуу зохих арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга болон агентлагийн дарга нарт үүрэг болгосон байна.
УИХ-аас 2015 онд “Монгол хэлний тухай” хуулийг баталж, мөрдөөд эдүгээ 10 жил болсон байна. Энэхүү хуулийн 7.2, 24.2 дахь заалт энэ оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлээд буй билээ.