Хүүхдийн эрхийн чиглэлээр хамтарсан багуудыг чадавхжуулж байна
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Тосонцэнгэл сумд "Хариуцлагатай хамтарсан баг-2018" хөтөлбөрийн хүрээнд хамтарсан багийг чадавхжуулах сургалт боллоо. Энэ удаагийн сургалтанд Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн сумдын хамтарсан багийн гишүүд, мөн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, багийн Засаг дарга, багийн эмч тэргүүтэй гэр бүл, хүүхдийн өмнө үүрэг хүлээгч 70 гаруй хүн оролцсон байна.
2598 өдөр