Хүн ам, орон сууцны тооллого эхэллээ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өнөөдөр улс орон даяар хүн ам, орон сууцны тооллого эхэлж байна. Тооллогын мэдээлэл цуглуулалтыг энэ сарын 9-15-ны өдрийн 22:00 цаг хүртэл явуулах аж. Тооллого явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох ач холбогдолтой юм байна.
1621 өдөр