“2020-2021 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах тухай” сургалт болов
Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Хичээл,
сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх зарим арга хэмжээний тухай” тушаалыг
хэрэгжүүлэх, сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын сургуулийн
2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа 9 дүгээр сарын 1-нд
эхлэхтэй холбогдуулан эмч, нийгмийн ажилтнуудыг хамруулсан сургалт
болов. Сургалтыг аймгийн БСУГ-аас зохион байгуулсан бөгөөд ЕБС-ийн
20 эмч, 20 нийгмийн ажилтан оролцлоо.
1746 өдөр