“Дархан Нэхий” ХК ISO 9001:2015 стандартыг нэвтрүүллээ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монголын арьс ширний салбарын чанар, технологийг тодорхойлж, дагуулах чанарыг үйлдвэрлэдэг "Дархан Нэхий" ХК 48 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Малчдын хотноос малын түүхий эдийг хүлээн авч, дэвшилтэт технологиор бүтэн сарын турш боловсруулалт хийн хагас болон гүйцэт боловсруулсан нэхий, савхи, илэг, ширийг дотооддоо оёдлын үйлдвэрүүдэд нийлүүлж кластерийн бодлогыг дэмжин ажиллаж байгаа ба гадаад зах зээлд хагас боловсруулсан хөх ширийг экспортолж Монголын арьс ширийг дэлхийд гаргах үйлсэд хувь нэмрээ оруулж байна.
1726 өдөр