“Энтрепренер-2019” аваргууд тодорлоо
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ЗДТГ, МҮХАҮТ-ын Дархан-Уул аймаг дахь салбар танхим хамтран 19 дэх жилдээ “Энтрепренер - 2019” үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь бизнесийн салбарынхны улс, аймаг орон нутгийн төсөв бүрдүүлэлтэд оруулсан хувь хэмжээ, тухайн жилдээ хийж бүтээсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, хэрэгжүүлсэн шинэлэг үйл ажиллагаа, хүрсэн амжилтыг үнэлэх, олон нийтийн хүртээл болгон дэлгэрүүлэхэд оршдог аж.
1609 өдөр