Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай асуудлаар хэлэлцээ хийхийг санал болгов
БЭЭЖИН./RIA Novosti/. Хятад болон Филиппин улс нөхөрсөг зөвлөгөөн хийх замаар санал зөрөлдөөнөө үр ашигтайгаар зохицуулж, далай тэнгисийн асуудлаарх яриа хэлцээ, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн Өмнөд Хятадын тэнгисийг найрамдал, хамтын ажиллагааны тэнгис болгон хувиргах ёстой. Ийм мэдэгдлийг БНХАУ-ын дарга Си Жиньпин хийснийг “Philippine Star” сонинд түүний Филиппин улсад хийх төрийн айлчлалын өмнө нийтэлжээ.
2390 өдөр