Амжилтын эздэд шагналын хур буулаа
Дундговь /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан Шинэ оны босгон дээр боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, төр захиргаа, соёл урлаг, үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан амжилтын эздэд Монгол Улсын Төрийн дээд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
1972 өдөр