"Улаанбаатар хотын цэвэр агаар" төсөлд 12 сая ам.доллар зарцуулна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, “Улаанбаатар хотын цэвэр агаар” төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжив. Ингэхдээ, УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтож, дэмжсэн тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар болов.
2029 өдөр