Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга музейн "асуудал"-тай танилцлаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг болон яам, нийслэлийн соёлын асуудал хариуцсан албаныхантай Үлэг гүрвэлийн төв музей, Дүрслэх урлагийн музей болон Монголын үндэсний музейд очиж, музейн байр, ашиглалт, үзмэрийн хадгалалт, хамгаалалтын байдалтай танилцлаа.Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “…музей нь хүүхэд, залуусын хүмүүжил, соён гэгээрлийн ажилд маш тустай…” тул салбарын сайд, ажилчдыг байлцуулан музейн байр, ашиглалт зэрэг энэ салбарт тулгарч байгаа зарим асуудлын хүрээнд санал солилцон, шийдвэрлэх гарц эрэлхийлэхээр зарим музейн үйл ажиллагаатай танилцаж байгаа" гэдгээ энэ үеэр онцлов.
1872 өдөр