Хүүхдийн зохиолын талаар зөвлөлгөөн хийнэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллагаас зарласан “Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан ЗГХЭГ,
БСШУСЯ, Хүүхдийн төв номын ордон, Хүүхдийн уран бүтээлчдийн “Эвт үзэг”
төвөөс хамтран Монголын хүүхдийн зохиолч, уран бүтээлчдийн өдөрлөг
зохион байгуулна. Өдөрлөг энэ сарын 22-нд Улаанбаатар дахь Оросын Шинжлэх ухаан, Соёлын төвд болно. Энэ талаар дээрх байгууллагын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийв.
1828 өдөр