“Шилдэг ажил олгогч” -дыг шалгарууллаа
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн
үйлчилгээний газартай хамтран ажилладаг аж ахуйн нэгж байгууллагуудын дунд
“Шилдэг ажил олгогч” шалгаруулах ёслолын арга хэмжээг 2018 оны 12 сарын 24-нд
Итгэл төвд зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.
Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Т. Жаргалсайхан, Худалдаа аж үйлдвэрийн
танхимыг төлөөлж аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б. Ганзориг, Ховд хэмжээнд үйл
ажиллагаа явуулж байгаа ажил олгогч, аж ахуйн нэгж
байгууллагуудын төлөөлөл, банкны төлөөлөл нийт 112 иргэн оролцлоо.
1940 өдөр