СЭЛЭНГЭ: Малчид гар утаснаасаа өөрийн байршлыг тодорхойлж, тусламж авах боломжтой боллоо
Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар
сарын 23 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах,
аврах 61 дүгээр ангийн алба хаагчид сумын малчин иргэдэд “What3words”
аппликейшны талаар мэдээлэл өгч, иргэдийн утсанд суулгах ажлыг зохион байгуулсан
байна.
530 өдөр